Коронавируст халдварын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмжийг боловсруулсныг хүргэж байна.

Эцэг, эхчүүдэд:

• Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах
• Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)
• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)
• Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх
• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах
• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Шинэ мэдээ

Хариулт үлдээх