Ким Кардашиан, Кайли Женнер нарын өмссөн ижилхэн хувцас Инстаграмд хамгийн их шуугиан тарьж байна

Телевизийн реалити шоунаас гайхалтай алдарт хүрсэн эгч дүүс Ким Кардашиан, Кайли Женнер нарыг  дэлхийн бүх л хүүхнүүд сошиал ертөнцөд дагадаг гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн лхагва гарагт SKIMS-ийн үүсгэн байгуулагч 39 настай Кардашиан “Charlotte Knowles”-ийн топ,  “Roberto Cavalli”-ийн савхин өмд, “Yeezy”-ийн гутлаар гангарсан зургаа инстаграммд оруулж, маш олон дагагчдынхаа магтаалаар булагдаж, 2,517,382 лайк авсан.

Харин маргааш нь түүний дүү Кайли Женнер эгчийнхээ өмссөн “Charlotte Knowles”-ийн топ-ийг өмдтэй нь хослуулж “2020 оны зуны үдшийн загвар” хэмээн инстаграммын сторидоо оруулсан нь ижил хувцас өмсөхөөс татгалздаг хүүхнүүдийн дургүйцлийг хүргэж, инстаграмд шуугиан тарьж байна.