Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ

Дуучин Ука буюу Д.Уламбаяр өчигдөр “ААВД” нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Тэрбээр энэхүү дуугаа аав Даваадаа зориулж бүтээжээ.

Учир нь “The VOICE Of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхан болсон юм. Гэсэн ч тэрбээр шоугаа амжилттай өндөрлүүлсэн билээ.

Дууны үгийг Quiza бичиж найруулсан бол аяыг “Oceangrey” студид хийж гүйцэтгэжээ.