Таны хүүхэд ХАРЬЯАЛЛААРАА аль ЦЭЦЭРЛЭГТ элсэх вэ /2020-2021/

Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталжээ.

Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгын баталсан хамран сургах тойргийн мэдээллийг тушаалын хамт бүрэн эхээр нь хүргэж байна.