400 сая төгрөгийн шагналын сантай бүжгийн уралдаан болно

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын харьяат олон улсын бүжгийн сангууд, бүжгийн холбоод, олон улсын тэмцээн зохион байгуулах хороод нэгдэж, бүжгийн урлагийг хөгжүүлэх зорилгоор “Олон улсын бүжгийн нэгдсэн цахим уралдаан” зохион байгуулахаар болжээ.

Тус уралдааныг Монгол, Хятад, Франц, Япон, Их Британи, АНУ, Грек, Польш, Герман, Унгар, Бельги, Индонез, Малайз, Куба, Казахстан, Румын, Серби, Латви, Эстони, Литва, Египет, Сингапур, БНСУ гэсэн улс орны холбоо хамтран зохион байгуулж буй бөгөөд олон улсын мэргэжлийн мастерууд шүүн явуулах юм байна.

400 сая төгрөгийн шагналын сантай, 31 тэтгэлэгтэй, балет, ардын, орчин үеийн, цэнгээнт, хип хоп, жазз бүжгийн төрлөөр зохион байгуулагдах тус уралдааны бүртгэл ирэх есдүгээр сарын 30 хүртэл явагдах нь ээ.