Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Найдангийн Түвшинбаяр

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Цэвэгмидийн Бат-Энх
  • Чойжгаваагийн Наранбаатар
  • Жүгдэрийн Отгонцааган
  • Галсанжамцын Пүрэв-Очир

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо – MNOC