“Токио-2020” олимпын бамбарыг олон нийтэд үзүүлж эхлэв

“Токио-2020” олимпын наадам хойшилсноор олимпын бамбарын аялал дөрөвдүгээр сараас хойш түр зогсоод байлаа.

Гэвч өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Олимпын музейд байрлуулж, олон нийтэд үзүүлж эхэлжээ.

Коронавирусний цар тахлаас сэргийлэн Олимпын музей болон тус бамбарыг үзэх хүсэлтэй хүмүүсийн захиалгыг урьдчилан авч байгаа гэнэ. Мөн хүний тоо тухайн өдөртөө хязгаартай байгаа аж.

Тус музейд “Токио-1964”, “Саппоро-1972”, “Нагано-1998” олимпын бамбарын хуулбарыг ч байршуулсан гэнэ.

Энэ дашрамд, олимп зохион байгуулагчид бамбарын буухиаг 121 хоногийн турш явуулах төлөвлөгөөгөө хэвээр байгааг дуулгаж, 2021 оны гуравдугаар сарын 25-наас Фүкүшима мужийн хөлбөмбөгийн талбайгаас эхлүүлэх гэнэ.