“Жайка”-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”, “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх” төслийн II үе шатыг үргэлжлүүлэх талаар санал солилцон харилцан тохиролцов.

Мөн “Өвсний үндэс” техник туслалцааны төслийн хүрээнд, орон нутагт малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс, ширийг боловсруулах чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.

Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Эчин сайд хоёр улсын тал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай нягт хамтын ажиллагаатай байгааг онцолж байв. Тиймээс цаашдаа хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.