Цэргийн бүртгэлийг энэ сарын 5-21 өдрүүдэд цахимаар зохион байгуулна
Улс орон даяар цэргийн бүртгэл энэ сарын 05-аас эхлэхтэй холбогдуулан Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулах юм.
Цэргийн бүртгэлд 18-55 нас хүртэлх иргэд хамрагдах ёстой. Энэ сарын 5-21-нийг хүртэл бүртгэл явагдана. Энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо. Бүртгүүлэгчид гар утасны аппликэйшн, вэб портал, төрийн үйлчилгээний оператор зэргээс сонгон бүртгүүлэх боломжтой. Хэрэв интернэтгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлнэ. Иргэдийн идэвхи, нөхцөл байдлаас шалтгаалан бүртгэлийн хугацааг сунгах магадлалтай. Бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна