2024/11/23

Угаартсан иргэдийн 55,5 хувь насанд хүрээгүй иргэн байна

info@inder.mn
2022/01/10


Нийслэлийн  Цагдаагийн удирдах газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсүүд болон бусад хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 шуудай түүхий нүүрс хадгалсан зөрчлийг илрүүлж, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгчээ. Түүхий нүүрс хэрэглэсэн болон утаа үүсгэгч зарим материалаар галласан тухай 18 дуудлага ирж, мэдээллийн дагуу шалгахад дээрх тохиолдлууд батлагдаагүй.

Ахуйн хүрээнд иргэд угаартсан тухай найман дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 27 иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан.  Нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Угаартсан иргэдийн 55,5 % насанд хүрээгүй иргэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна