Сайжруулсан шахмал түлшний орц найрлагад хийсэн хяналт, шалгалтын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Ингэхдээ "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүдээс үйлдвэрлэгдэн гарч байгаа сайжруулсан шахмал түлш, нийтлэнг, барьцалдуулагчаас дээж авч, олон улсын болон Монгол Улсын лабораторуудад шинжлүүлсэн.
Шинжилгээний дүнгээс дурдвал, Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхайн газрын тосны төв лабораторийн шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийг 10 хувь байх ёстойгоос 1.9-5.8 хувь, дэгдэмхий бодисын хэмжээ 22 хувиас бага байхаас 19-20 хувь, хүхэрийн хэмжээ нэг хувиас бага байхаас 0.9-0.94 хувьтай байгаа зэрэг сайжруулсан шахмал түлшний техникийн ерөнхий шаардлага, стандартыг бүрэн хангаж байна гэж үзсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна