2024/03/29

“Empire night club”-ын нээлт ба бүх оддын шоу

info@inder.mn
2022/01/13

Энэ долоо хоногийн баасан гаригт ихэд сонирхолтой үйл явдлууд өрнөх бололтой. Учир нь "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийн "Эзэнт гүрэн"-ээ 90-ээд онд ажиллуулж явсан “Non stop” баарныхаа буурин дээр байгуулжээ.

Зүүн дөрвөн замын “Empire art lounge”, “Empire night club”, Хүннү тауэр дахь “Empire art lounge”-ыг тэрбээр энэхүү цар тахлын үеэр байгуулж амжсан гэхээр сүйхээтэй эр юм.

Аргагүй дээ, 1996 онд Монголын анхны “Non stop” баарны эзэн байсан гэдэг.

Амараа зөвхөн урлаг соёлоор амьдарч ирсэнгүй. Сүүлийн үед барилгын бизнес оролдож, төсөл нь амжилттай хэрэгжсэн.

Маргааш болох "Эзэнт гүрэн"-ий нээлтэд НҮБ-ын элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаа тэргүүтэй урлаг соёлынхон цуглаж, ойрын хэдэн жилд тохиогоогүй шоу тоглолт хийснээр эзэнт гүрний үйл ажиллагаа нээгдэж буйг албан ёсоор тунхаглах нь.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна