2024/04/25

МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томиллоо

info@inder.mn
2022/01/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтнуудыг дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын албанд томилж заримыг нь өөр байгууллагад сэлгэн ажиллуулах асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг чөлөөлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ.

Б.Баасандорж нь өнгөрсөн 2020 оны наймдугаар сард ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан. Тэрбээр 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан

2018-2020 онд УБЕГ-ын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр төрийн албанд 21 дэх жил ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна