Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалтын хуваарь:

  • 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр 14:00 цагт Хэнтий аймгийн Спортын ордонд;
  • 2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр 11:40 цагт Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт;
  • 2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр 17:00 цагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт тус тус болно.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба