Энэ удаагийн сонгуулийн ирц 2016 оныхоос ТАВАН ХУВИАР бага байв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,016794 сонгогчдын 55,98 хувь буюу 1,129,010 сонгогч саналаа өгчээ. Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлсэн байна.

Өнгөрсөн жилүүдийн тоон үзүүлэлтийг харвал орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулахад бага байжээ. Учир нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ирцэд босго тогтоодоггүй. Санал өгсөн нийт иргэдээс хамгийн олон санал авсан нам, нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр тооцдог хуультай юм.

  • 2008 оны ИТХ-ын сонгуулийн ирц – 59.01 хувь
  • 2012 оны ИТХ-ын сонгуулийн ирц – 52.9 хувь
  • 2016 оны ИТХ-ын сонгуулийн ирц – 60.44 хувь
  • 2020 оны ИТХ-ын сонгуулийн ирц –  55.9 хувь

    Сонгуулийн ирцийг мэдээг сонгуулийн хэсэг бүрт ажилласан иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын гаргасан мэдээллийг нэгтгэн албан ёсоор гаргадаг.

АЙМГУУДЫН СОНГУУЛИЙН ИРЦ

Архангай     67.72%
Баян-Өлгий 80.36%
Баянхонгор 67.30%
Булган          64.26%
Говь-Алтай  67.54%
Говьсүмбэр 65.38%
Дархан-Уул 41.52%
Дорноговь   55.33%
Дорнод        57.12%
Дундговь     60.69%
Завхан         72.21%
Орхон           50.64%
Сэлэнгэ        59.38%
Сүхбаатар    75.67%
Төв               62.87%
Увс               71.38%
Ховд             69.96%
Хэнтий         62.58%
Хөвсгөл       59.10%
Өвөрхангай 57.35%
Өмнөгөвь     66.60%

Дархан-Уул аймагт ирц хамгийн бага буюу 41 хувь байсан бол Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 80 хувийн ирцтэй байжээ.

  • Аймгуудын дундаж ирц –  62.66%
  • Нийслэлийн ирц – 47.945

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газaр