МУГЖ Г.Ариунбаатар “Би Монгол” тоглолтоо хийнэ

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах “Би Монгол” тоглолтынхоо товыг зарлалаа.

   Тэрбээр арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд болох тоглолтынхоо талаар “Монголын суу билигт хөгжмийн зохиолчдын бүтээлийг Дэлхийд сонсгоно” гэж есөн жилийн өмнө найзуудтайгаа эхлүүлсэн “Мөрөөдлийн” төсөл маань амжилт авчирсаар л байгаа. Бид ч зорилгоосоо ухраагүй, заавал хүрнэ. Энэ жилийн миний Ази, Америк, Европ тивд тоглогдох байсан концертууд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд хойшлогдож, харин эх орондоо энэхүү концертоо тоглохоор боллоо. Таалан соёрхоно уу” гэжээ. Тоглолт “The Corporate Convention centre”-т болно.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь

  • 2016 онд Монгол бахархлын өдрөөр олгодог “Чингис хаан” одон,
  • 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал,
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байрын шагнал,
  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучны шагнал,
  • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин шагналыг тус тус хүртэж байжээ.