Сайн дураараа шинжилгээ өгөх гэж байгаа иргэд өрхийн ЭМТ-өөсөө утсаар цаг авч үйлчлүүлнэ үү

Сайн дурын шинжилгээ өгөх иргэн та ойрын болон дам хавьтлын эрсдэл бүхий иргэдийг шинжилгээнд хамруулж буй нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхааруулж байна.