Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдахаар болжээ

Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарласан талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Хурлын шийдвэрийг шуурхай хүргэх болно гэжээ. Учир нь Говьсүмбэр аймагт шинжилгээ авахад нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн.

Ингэснээр дотоодын коронавирусийн тохиолдол нийтдээ 30 болжээ. Тодруулбал,  Улаанбаатар хотод 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол тус тус батлагдсан байна.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас “Иргэн та тайван байж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар дагана уу.

  • Говьсүмбэрчүүдээ гэртээ байцгаая
  • Маскаа зүүе
  • Гараа ариутгая
  • Хамтдаа Covid-19-ийн эсрэг нэгдэцгээе” гэжээ.