“Голомтод ажиллаж буй алба хаагчдад нийт 10 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо”

 

УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар УОК-ын мэдээлэл, COVID-19 халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон” хэмээн хэллээ.