БЗД-ийн 4, 6, 9, 26 дугаар хороонд бүрэн хязгаарлалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн бүрэн дэглэм тогтоохоор шийдвэрлэж, 18:00 цагаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Учир нь дээрх хороодоос COVID-19-ын сэжигтэй тохиолдлууд илэрсэн тул тэдгээр иргэдийн нэг, хоёрдугаар хавьтлуудыг яаралтай тогтоож хяналтдаа авах зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ