Эмоцийн тоглолт үзсэн, GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад ХАНДААРАЙ

Өнөөдрийн байдлаар  манай улсад гарсан дотоодын халдварын тоо 120 боллоо. Дотооддоо батлагдсан тохиолдлыг харахад ямар нэгэн хэлбэрээр халдвар батлагдсан бүх нутаг, халдвар авсан хүмүүстэй ойрын хавьтал болсон гэдгийг А.Амбасэлмаа хэллээ.

  • 2020 оны аравдугаар сарын 30, 11 дүгээр сарын 1-нд Дархан Уул аймагт зохион байгуулагдсан тэмцээн бусад үйл ажиллагаа
  • 2020 оны 11 дүгээр сарын 8-нд Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ны 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах “Говь гурван сайхан” буюу GGS караокегээр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсаа холбогдоно уу.

“Халдварын голомтуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Дээрх гурван маршрутаар зорчсон, үйлчлүүлсэн хүмүүс ард иргэдийн дунд халдварын голомтыг тэлэх, халдвар тараах эрсдэлтэйг ухамсарлан ойлгож зөвлөгөө авч, шинжилгээ өгөөрэй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.