Хөл хорионы улмаас 7000 гаруй хүн АЖИЛГҮЙ болжээ

 

МҮХАҮТ-аас “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна.

МҮХАҮТ-аас мэдээлснээр цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас аж ахуй нэгжүүдийн /ААН/ 25 хувь нь ажилчдаа ажлаас нь чөлөөлчихсөн буюу долоон мянган хүн ажилгүй болсон байна. Мөн ААН-үүдийн 54 хувь нь орлогогүй болчихсон ба хөл хориог дахин 14 хоногоор сунгавал 64 хувь нь орлогогүй болно.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 72 хувь нь зээлтэй ба тэдний 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй. Тус компаниуд зээлээ төлж чадахгүй бол эргээд банкуудад нөлөөлнө. Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрэн зогссон.

Хөл хорионы үед үүсээд буй хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэж ААН-үүдийн 24 хувь нь хариулжээ. ААН-үүдийн 55 хувь нь татварын хөнгөлөлт чөлөлөлт шаардлагатай гэж үзсэн бол 50 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн байна.