Жүжигчин Женнифер Лопес цомгоо нүцгэн зургаараа чимэв

Өдгөө 51 настай дуучин Женнифер Лопес “In The Morning” синглийнхээ хавтсанд нүцгэн зургаа нийтэлжээ. ЖеЛо инстаграм хуудсандаа зургаа оруулж, “Гэнэтийн бэлэг. Албан ёсны хавтасны зураг” гэж бичсэн байлаа.

Желогийн биед түүний сүйт залуу Алекс Родригесийн бэлэглэсэн бөгжнөөс өөр зүйл байсангүй. Хосууд хуримаа энэ жил хийх гэж байсан боловч цар тахлын улмаас хойшилсон билээ. Дашрамд дуулгахад гэрэл зургийг алдарт зурагчин Мерт Алас авчээ.