Ж.Сандагсүрэн: Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан автобусны жолооч Энхсарангаас илэрсэн тохиолдлын хавьтал болсон

Нийтийн тээврийн тодруулбал, Автобус 1 ОНӨТҮГ-ын автобусны жолоочоос коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодруулахад “Автобусны жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. PCR шинжилгээний хариу удахгүй гарна. Тухайн жолооч Энхсарангаас илэрсэн тохиолдлын хавьтал болсон.

Нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай арга хэмжээ авч тус баазыг жолооч нарыг бүгдийг нь тусгаарласан. Жолооч нарын шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлсэн. Одоогийн байдлаар хэдэн жолооч тусгаарласан болон тэдний шинжилгээний хариу хэрхэн гарсныг хэлэх боломжгүй байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэлээ.