Нэвтрэх бичиггүй болон хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хариуцлага тооцно

 

Онцгой комиссын нэвтрэх бичиггүй болон хулгайн зам гэгдэх уул, жалгаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу /Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ тээврийн хэрэгслийн жолооч нарт торгуулийн арга хэмжээ авах болно.
Таны төлөө олон мянган алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Харин та амь насаа бодоод хулгайн замаар бүү зорчоорой !!!
Эх сурвалж: Орхон Аймгийн Цагдаагийн Газар