Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталлаа

Уг төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 арга хэмжээний санал ирүүлснийг зорилго, зорилтууд давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголттой, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүхий л давхаргад чиглэсэн байх зарчмудыг баримтлан боловсруулжээ. Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулсан байна.
Уг баримт бичгийн төсөл дэх төлөөлөгчдийн санал дүгнэлтийг НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга М.Халиунбат уншиж танилцууллаа. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Р.Дагва, Ардчилсан намын бүлгийн саналыг төлөөлөгч М.Тулгат нар уншиж танилцуулав. НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байна.
HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс