“The Hu” хамтлагийн шинэ дуу шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлсэн байна.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбар болгон Монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ.

“The Hu” хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард “Gereg” цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргаж байсан билээ.