“The Hu” хамтлаг “Golden play button” шагнал хүртжээ

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, “Golden play button” шагнал хүртжээ.

Тус хамтлаг “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн хэв маягт тохируулан шинэчилж дуулснаар төд удалгүй “iTunes store”-оос хамгийн их татан авсан шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлсэн билээ.

Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж эхэлсэн билээ. Дээрх дууг алдарт “Металлика” хамтлаг 1992 онд анх гаргасан байдаг.

Түүнчлэн домогт “Металлика” хамтлаг тэдний дуулснаар фэйсбүүк, твиттерт хуудастаа онцолжээ.

“The Hu” хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард “Gereg” цомгоороо “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Тухайн үед Монгол хамтлаг, Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог “Billboard”-ыг тэргүүлсэн нь анхны тохиолдол байв.