“Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

 

Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Баярын мишээл” хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс гадна  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг.

Тэгвэл “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран .

“Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” тусгай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн багт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад залуу баг хамт олон хуваарилагдан зохиолоо шинэлэг хэв маягаар боловсруулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан мөн Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллалаа. Тодруулбал, МҮОНТ-ийн “Студи 600”-д зохиомжит тайз засаж, хамгийн сүүлийн үеийн босоо болон шалны лед дэлгэц, лазер гэх мэт гэрлүүдээр тоноглон, 30 гаруй уран бүтээлчийн сор болсон уран бүтээлүүдийн зураг авалтыг “Red” болон “Sony FS7” камераар хийж, өнгө гэрэл, дуу дуугаралтын өндөр чанартай шинэ жилийн баярын тусгай контентыг бэлтгэн эрхэм үзэгчдийнхээ баяр дээр баяр хөөр нэмэхэд бэлэн боллоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ