Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид маргааш Катарын Дохаг зорино

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид “Хүннү Эйр” компанийн нислэгээр энэ сарын 8-ны өдөр Катарын Дохаг зорино.

ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу өнөөдөр коронавируст “Ковид-19” /PCR/-ийн хоёр дахь шинжилгээгээ өгөх бөгөөд тэмцээнд оролцоод 14-ний өдөр эх орондоо ирнэ хэмээн Жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох дэлхийн шилдэг жүдочид зодоглох World Masters 2021, Doha энэ сарын 11-наас 13-ны өдрүүдэд Катар улсын Дохад болох юм.

Ковид-19 цар тахлын улмаас олимпийн оноо олгох / цар тахлын тархалтын улмаас олимпийн оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал өндөр/ тус тэмцээнд 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ тэмцээний 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө.

Манай ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох тус Доха Мастерс тэмцээнд Үндэсний шигшээ багаас дараах тамирчид оролцох юм байна.

Эрэгтэй

  • 60кг МУГТ Д.Амартүвшин
  • 60кг ОУХМ Л.Өнөболд
  • 66кг ОУХМ Г.Хэрлэн
  • 66кг ОУХМ Ё.Басхүү
  • 73кг ОУХМ Ц.Цогтбаатар
  • 73кг МУГТ Г.Одбаяр
  • 81кг С.Моллай
  • 81кг О.Ууганбаатар
  • 90кг ОУХМ Г.Алтанбагана
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48кг МУГТ М.Уранцэцэг
  • 48кг ОУХМ Г.Наранцэцэг
  • 52кг ОУХМ Л.Сосорбарам
  • 52кг ОУХМ Б.Хорлоодой
  • 57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа
  • 63кг ОУХМ Б.Ганхайч

Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.

Эх сурвалж: Жүдо бөхийн холбоо