Автобусны зарим эцсийн зогсоолыг шинэчлэн тохижуулна

 

Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр болон бусад албаныхан автобусны эцсийн зогсоолуудыг шинэчлэн тохижуулах асуудлаар өчигдөр /01.12/ хуралджээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар хөгжлийн корпораци, Улаанбаатар Смарт карт ХХК-ийн төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Тэд 2021 онд СБД-ийн иргэдийн ачаалал ихтэй автобусны буудлуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэлт тохижилт хийх ажлын талаар хэлэлцжээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба