Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-нд хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Өмнөх шатны шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноосон юм.

Н.Номтойбаяр 2012 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар, 2016-2017 онд сайдаар ажилласан юм.