АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

 

АНУ-ын ЭСЯ-наас хоёрдугаар сард зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Их, дээд сургуулийн 1,2 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой “Global ugrad” хөтөлбөр зарлагдаж өргөдөл хүлээн авч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууд өөрсдийн сурч буй чиглэлээр АНУ-ын их, дээд сургуулиудад зэргийн бус солилцоонд хамрагдах боломж олгодог юм. Өргөдлийг 2021 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хүлээн авч байна.

Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй “Fulbrigt” оюутны хөтөлбөр зарлагджээ. Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын төрийн департаментын боловсрол солилцооны хамгийн том хөтөлбөр юм. Одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна. Өргөдлийг 2021 оны гуравдугаар сарын 22-ныг хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг mn.usembassy.gov хуудсаас авах боломжтой.

 

Эх сурвалж: АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ