ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

Сассексийн гүн Харри болон түүний гэргий  Меган нар удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах талаарх албан ёсны мэдээлэл бямба гарагт цацагдсан байна. 

Өдгөө 36 настай Хунтайж Харри,  39 настай Меган нарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ “Арчи удахгүй том ах болно” гэдгийг онцолжээ. 2018 онд хуримаа хийсэн Харри болон Меган нарын анхны хүүхэд нь Арчи юм. Хосууд энэ үйл явдалд тун баяртай байгааг тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ дурдсан  байна. 

Хунтайж Харри дээд тал нь хоёр хүүхэдтэй л болно гэдгээ нэг бус  удаа хэлж байжээ.  Хосууд 2020 оны эхээр Их Британийн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзсан  юм.