Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд дархлаажуулалтад хамрагдав

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Энэ нь Их Британийн биотехнологийн “AstraZeneca” компанийн “Azd1222” вакцин юм.

Баянзүрх дүүрэгт байнгын ажиллагаатай 3 цэг ажиллаж, “НЭГ ХААЛГА – НЭГ ШИНЖИЛГЭЭ”-нд хамрагдаагүй үлдсэн өрхүүд болон яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдээс шинжилгээ авч байна. Ингэхдээ өнөөдрөөс эхлэн зөвхөн eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдэд үйлчилнэ.