Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулна

 

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх сард Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Уг төслөөр шинэлэг хэлбэрийн онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн, энэ цагийн идэр залуу, улс аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Эхний барилдаанд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. Бөхчүүдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирэхийг урьжээ.