“Алтанбулаг” боомтоор 43 иргэнийг татан авлаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Алтанбулаг” боомтоор ОХУ-аас 43 иргэнийг татан авлаа. Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв.