Хаврын махны хангамжид 11 мянган тонныг нөөцөлжээ

 

Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны өвөл хаврын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулагдаж, Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан бэлтгэх, борлуулах дэд ажлын хэсгүүд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэн нийлүүлэх 17 аж ахуйн нэгж 11000 тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 360 хүнсний дэлгүүр, 90 гаруй сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулахын өмнөх бэлтгэл ажлууд болох сургалт зохион байгуулах, нэгдсэн бар кодтой болгох, и-баримт хэвлэгч ПОС терминалтай болгох, нэгдсэн 1 стандарт бүхий уут сав, баглаа шошготой болгох, бэлтгэн нийлүүлэгчидтэй агентийн гэрээ байгуулах зэрэг ажлуудаар үүрэг чиглэл, мэдээлэл өгөхөөр ээлжит цахим хурлыг зохион байгууллаа.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба