Засгийн газрын хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Танилцуулахаар:

  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.