ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд экспорт-импорт хийхийг хориглох бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн жагсаалт гаргахыг Засгийн газартаа үүрэг болгожээ. Энэ хүрээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг эскпортлох, импортлохыг хориглов. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зорилготой.
Уг хоригт тус улсын иргэн эсвэл гадаадын иргэн хувийн хэрэгцээндээ зориулж Оросын нутаг дэвсгэрээс гадуур экспортлож, импортлосон бараа бүтээгдэхүүн хамаарахгүй юм. Хязгаарлалтанд хамрагдах бараа бүтээгдэхүүн болон гадаад улсуудын жагсаалтыг 14 хоногийн дотор гаргахыг засгийн газарт үүрэгдэв. Тогтоол албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна