ОХУ-ын Засгийн газар дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн агаарын тээвэр дэх коронавирусний хязгаарлалтаа цуцалж, 52 улстай нислэгээ сэргээхээр болсон байна. Энэ тоонд Монгол Улсыг багтаажээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин "Халдварын түвшин буурч байгаа учраас Оросын авиа команиудын чиглэлийг нэмэгдүүлэх боломжтой болж байна. Одоогоор 15 улс руу, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбооны улсууд руу /Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан/, Катар, Мексик рүү нисэх боломжтой байна. Харин одоо бид нийт 52 улстай, тэр дундаа Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон бусад найрамдалт харилцаатай орнуудтай нислэгээ сэргээхээр боллоо" гэжээ.
52 улсын жагсаалтад дараах орнууд багтжээ. Үүнд:
Алжир, Аргентин, Афганистан, Бахрейн, Босни Херцеговин, Ботсван, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонконг, Египт, Зимбабве, Израил, Энэтхэг, Индонез, Йордан, Ирак, Кени, Хятад, Хойд Солонгос, Коста Рика, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Марокко, Мозамбик, Молдав, Монгол, Мьянмар, Намиби, Оман, Пакистан, Перу, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Фижи, Филиппин, Шри Ланк, Этиоп, Өмнөд Африк, Ямайк.
Эх сурвалж: Interfax.ru
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна