Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх II уулзалт энэ сарын 19-нд цахим хэлбэрээр болов.
Анхдугаар уулзалтаас хойш 14 жилийн дараа болсон тус уулзалтаар 1974 оноос эхлэлтэй Монгол Португалын хоёр талын харилцаа болон олон улсын байгууллагын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтаар визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаар талууд тохиролцов.
Европын Холбооны гишүүн Португал улс манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлж, хоёр талын ажиллагаагаа цаашид байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт өрөгжүүлэн эрчимжүүлэх эрмэлзлэлтэйгээ илэрхийллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна