2024/03/29

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа

info@inder.mn
2022/05/05

ОУВС-ийн Ажлын хэсэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох уулзалтууд хийж өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. 

Цар тахлын дараах эдийн засгийн төлөв байдал дунд хугацаанд тогтвортой байх хэдий ч инфляцийн өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах шаардлага байгааг дүгнэлтэд дурдлаа. Мөн халамжийг зөвхөн зорилтод бүлэг буюу халамж зайлшгүй шаардлагатай иргэддээ дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэх зөвлөмжийг өглөө.  Сангийн сайд Б.Жавхлан Манай Улсад ажилласан ОУВС-ийн Ажлын хэсгийн дүгнэлт, өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна