2024/04/25

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

info@inder.mn
2022/05/09

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр хоёр оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр хоёр оюутан, нийт дөрвөн оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  1. Бүрэн бөглөсөн анкет /маягтаас харах/
  2. Илвүү сангийн тангараг /маягтаас харах/
  3. Дагалдах захидал /маягтаас харах/
  4. Ерөнхий боловсролын сургууль эсхүл их сургуулийн дүнгийн хуулбар /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно/
  5. Өөрийг нь мөн гэдгийг батлах бичиг баримт /Иргэний үнэмлэх, паспортын хуулбар/

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/117356 хуудсаар авна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна