2024/03/29

Г.Ёндон сайд газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг толгойгоороо хариуцна гэв

info@inder.mn
2022/05/13

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхдөө "Газрын тос боловсруулах үйлдвэр дөрвөн багц ажил болон тусдаа дамжуулах хоолой гэсэн нийт таван багц ажлаас бүрдэж байна. Өгөөдрийн байдлаар Энэтхэгийн 178 хүн, туслан гүйцэтгэгч Монгол компанийн 387 хүн ажиллаж байна. Дамжуулах хоолойн тендерийн гэрээ байгуулагдаж, гарын үсэг зурсан. Бүтээн байгуулалтын ажил Таван-Уулын талбайгаас хийгдэх бөгөөд гэрээний дагуу 32 сарын хугацаанд бүтээн байгуулалтыг хийж дуусгана гэж заасан" гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг толгойгоороо хариуцаж ажиллах уу гэхэд тэрбээр "Тийм ээ" гэсэн хариултыг өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна