2024/03/29

Халаалт зогслоо, халуун ус хязгаарлалаа

info@inder.mn
2022/05/16

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 15-ны ням гарагаас эхлэн орон сууц болон албан байгууллагуудын халаалтыг зогсоолоо. Халаалт зогсоож, дулааны шугам сүлжээний засварын ажил эхлүүлж буй бөгөөд өнөөдрөөс /2022.05.16/ эхлэн хуваарийн дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлаж эхэллээ. 

Тавдугаар сарын 16-наас эхлэн халуун ус хязгаарлах байршил:  Тавдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 120 мянгат, 19 дүгээр хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Зайсан орчмын хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн районд халуун ус хязгаарлаж, засвар хийх юм байна. 

МагистральЗасварт зогсох бүс, хороололЗасварын хугацаа Тайлбар 
110абвгд, 1а, 3де магистраль10абвгд магистраль, БӨҮР, Говь-2 ХК орчим, 1а магистраль, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, 3де магистраль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчидV/16 - V/26             /10 хоног/  1А, 10ВГД магистралийг V/22-нд ажиллагаанд залгана. 
2Ф400мм голчтой 145 хос метр, 2Ф500мм голчтой 269.4 хос метр, 2Ф200мм голчтой 70 хос метр, 2Ф200мм голчтой 82.2 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино.  ИЗ-1019 цэгт 1Ф250мм-ийн голчтой ус буулгагч хаалт шинэчлэн солино. Урсгал засвар хийнэ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна