2022/07/03

12 нэр төрлийн 268.5 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

info@inder.mn
2022/05/17

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо.  Уг уулзалтанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр болон ЭМГ-ын дарга, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.     Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ) нь зөвхөн эх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудал бус тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний цогц үйл ажиллагаа юм. Олон улсын байгууллагууд хамтран “Сэргийлэх боломжтой эх, нярай, хүүхдийн нас баралтыг тэглэх” хэтийн зорилго тавьж, өвөрмөц зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтийн энэхүү зорилгод хүрэхийн тулд Оросын Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна.       Төсөл хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудад эх, нярай, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтөний монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 12 нэр төрлийн 268,530,000 төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Эдгээр эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлнэ.                 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна