2022/07/03

Чанарын шаардлага хангаагүй барилгын материалаас хүний биед сөрөг нөлөөтэй химийн нэгдэл ялгардаг

info@inder.mn
2022/05/18

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоов. Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгардаг химийн нэгдэл хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй.

  • Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1-д хот суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна.
  • Барилгын тухай хуульд барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагад хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх гэж тус тус заажээ.

Гэвч эдгээр заалтын хэрэгжилт хангалтгүй учир иргэд олон нийт, барилга бүтээн байгуулалтын компаниуд, төрийн хяналтын холбогдох байгууллагуудын оролцоог хангасан барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үүрэг хариуцлага, төрийн хяналтыг сайжруулах зорилгоор хяналтын сонсгол зохион байгуулна.

Иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулна. Сонсгол ирэх сарын 06-нд болно, даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг сонгохоор УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос шийджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна