2022/07/03

Ардчилсан Намын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг Дээд шүүх тавдугаар сарын 20-нд хэлэлцэнэ

info@inder.mn
2022/05/18

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан Намын хүсэлт буюу тус намын даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ. Уг хүсэлтийг Ардчилсан Намын төлөөлөл дөрөвдүгээр сарын 13-нд Дээд шүүхэд өгчээ.

Мөн энэ өдөр Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр товложээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: Улсын Дээд шүүх



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна