Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Фэйсбүүк хуудсаараа дамжуулан Украин дахь дайны улмаас тус улсад лхагва гарагийн 00 цагаас эхлэн онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ.
"Бидний дэргэд дайн болж байхад бид нэг ч хором алдаж болохгүй. Энэ дайн хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Унгар улсад аюул заналхийлж байна. Бидний аюулгүй байдал, эрчим хүчний хангамж, эдийн засгийг эрсдэлд оруулж байна." гэжээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд буй Ерөнхий сайд Орбан хэлэхдээ онц байдал зарлах тухай түүний шийдвэр Украины дайнтай холбоотой аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах боломжийг Засгийн газарт олгоно гэв.
Европын холбооноос Оросын газрын тосны импортын хоригийг эсэргүүцсээр ирсэн Ерөнхий сайд Орбан Европын холбооны тэргүүн Чарльз Мишельд хандан уриалга бичиж, Будапешт тус хоригийг эсэргүүцсээр байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна